Saturday, May 12, 2007

Цэргийн жинхинэ албанд татах

  1. Өнгөрсөн 4-н сард цэргийн зарлан дуудах хуудас манайд (надад) хэн нэгнээр хүргэдэн ирээд тэрэн дээр 2007 оны 5 дугаар сар 04-ны өглөө 9:00 гэхэд бэлэн бай. Хэрвээ дуудсан цаг хугцаанд ирэхгүй бол Монгол улсын батлан хамгаалхын хууль зөрчсөэн хэргээр хариуцлагт татна гээд биччихсэн байсан. Эхлээд юун сүртэй бичдэг юм вэ дээ гэж санагдаж байлаа. Дараан нь дахиад уншиж байхад би Монгол улсын иргэн болхоор Монгол улсын хууль надад үйлчилж байнаа гэж үзээд очиж vзхээр шийдлээ, дотроо яана ачаад аваад явчих вий гэсэн айдастай бас сонирхолтой. Тэгээд удалгүй нөгөө дуудсан өдөр нь болж өглөө эрт босоод усанд ороод гэрээсээ гарваа, бас нөгөө айдас, сонирхол хоёртойгоо. (Би яагаад айдастай гэвэл дөнгөж миний амидрал эхэлж байгаа болхоор эхлүүлсэн бүгдээ алдчих юм шиг санагдаад. Тэгээд ч би тэнд очоод юу хийх юм буу мэд, нэг жил тэгж хүний хараад байснаас байгаагүй байсан дээр. Миний өмнөөс миний амидралыг өөр хүн шийднэ л гэсэн үг. Сонирхолын хувьд гэвэл нэгдүгээрт, үзээгүй юмаа үзнэ, хоёрдугаарт, цэргийн албанд тэнцэх тэнцэхгүйгээ мэдчнэ, гуравдугаарт аймаар risk-тэй алхам байгаа биздээ).
    Дуудсан газар нь ирхэд ойрд хараагүй олон хүн цугалсан байсан шүү. Ямарч замбараа хил хязгаар байхгүй. Хүн болгон эртхэн ороод мултраад гараад ирэх юмсан гэсэн бодолтой. Хүн болгон ч биш л байхалдаа тэгэхдээ миний ойролцоо байсан хүмүүс тэгж л ярхийг нь сонлоо. Би ч эхлээд учрыг нь олохгй зогсож байхдаа энэ хүмүүсийг зохион байгуулах хэн нэгэн олдоогүй л юм байхдаа гэж бодож байхад удалгүй хүн гарч ирээд хороо хороогоор оруулна гэдэг юм байна. Ашгүй манайх яаж азаар нэгдүгээр хороо байсан юм. Түрүүлээд ордог юм байна. Дотор нь юу байдаг бол бас тэнцсэн хүмүүсийг яаж авч явдаг юм бол гэсэн бодолтой алхаад байшинлуун орлоо. Эхлээд бичиг баримт шалгаад тийшээ гэж байна шvv. Тийшээ нь очлоо, очсон цагдаа ах хүмүүсийг хувцаа тайлаад заалруу ор гэж байна. Зарим нэг хүмүүс ичиж байгаа бололтой сандраад л. Би ч тоохгүй л байлаа, урид нь зөндөө л нийтийн саунд орж байсан болхоор. Тэгсэн сүртэй юм биш бүр дотуур хувцастайгаа орчдог юм байна лээ. Заалан дотор нь хэдэн эмч ажаанууд бас эмч ахнар суучжээ. Хамгийн түрүүнд биеийн өндөр, жин 2 -ийг үзэж байна. Бурхан минь тэр заалнийхан үнэр танар гэж яая аймшиг. Энэ олон төрлийн үнэрнээс болж, манай эгч үзлэгээр оруулахгүйгээр аргалчнаа гээд байхад нь сонирхолоороо орж үзье гэж зөрүүдлээд орсондоо харамсаж л байлаа.

Жингээ үзүүлчээд дараагийн дамжлаг болох нүдний хараа шалгах хэсэг ингээд дараа дараачийх гэж явсаар байгаад бүгдийг таглуулчлаа. Ингэж бүгдийг нь таглуулах гэж их зовсон доо, очер дараалал гэж аймаар. Цуг очерлож байгаа хүмүүс маань ядаж байхад шалдан тэгээд л шалдан биеээрээ нэг нэгэндээ наалдаад л заваараад л дээрээс нь нөгөө айхтар үнэр нь үнэртээд, сүүлдээ ч тэр үнэрэнд нь дассан байхаа. Тэгэхдээ л олон хүмүүсийн олон төрлийн үнэр гэж хэн нэг нь ойртхоор үнэр нь солигдоод л. Эндээс гардаг л юм бол хамгийн түрүүнд сайн усанд орно доо л гэж бодож байлаа. Сүүлээсээ хоёрдахь шат болох ерөнхий эмч, цагдаа нарын Filter.
Тэд нарын хариу: цэрэгт тэнцэв. (би чинь муу ч гэсэн эрийн хугархай юм байна) Энэ үед өчигдөр нь уншсан цэргийн тухай хууль санаанд орж байлаа. Цэргийн жинхэнэ албанд тэнцсэн хүмүүсийн түр байлгах байр, хоолны зардлыг тухайн дүүргийн засаг даргын газар хариуцана гэсэн хэсэг нь. Хэдэн бичиг баримт бүрдүүлчихсэн тэрнийг нь тоож байгаа хүн ч алаг. Наадхаа хамгийн сүүлд Комисс оор орохдоо үзүүл гэнэ
. Ингээд хамгийн сүүлчийн filter цэрэг татлагийн комисс гэнэ. Энэ Filter-ээр цэргийн жинхэнэ албанд явах явахгүйг нь шийддэг юм. Ороод бичиг баримтаа үзүүлээд л бүх юм сайхан болоод гараад ирсэн дээ. Харин хамгийн сүүлчийн энэ Filter-ээр хувцастайгаа ордог юм байна. Уг нь нэг мөсөн шалдан явсаар байгаад гарчий гэж бодсон чинь.

Зохион байгуулалт муутайгаас болоод хэдэн ч цаг очерлсон юм бэ өглөө 9-өөс өдөрийн 14цаг хүртэл.

Сүүлд нь хэлхэд цэргийн үзлэгээр орох гэдэг хүсээд байхаар сайхан зүйл бишээ.
Би лав хаширсан. Над шиг тэнцчээд тэр байшингаас гарч ирж чадаагүй нөхдүүд үсээ хусуулаад үлдсэн дээ. Сүүлд сонсоод байхад эцэг, эхтэй нь 3 минут уулзуулаад салгаад аваад явдаг гэсэн.

4 comments:

Unknown said...

Чи яаж үлдсэн юм бэ?

Polemax said...

Oyutan.

Jenni said...

ter tegeed 3han min uulzuuldag n arai l hargisaaa..davartsiin teee

Polemax said...

Харин тиймээ